2009-04-13 22:41:40
Мэдэхгүй юмдаа ойрдоо нэг л сонин байна. Сэтгэл нэг л хоосон оргиод, бусадтай хуучнаараа инээлдээд байгаа ч гэсэн дотор хөндий хоосон..
Гадаа шороо шуурсан бараан, өнгөгүй, нэг л бүрсгэр..
Яагаад, юуны тулд амьд яваад байгаагаа, ингэж их хичээнгүйлэн сураад байгаагаа ойлгохгүй юм..
Миний ирээдүй нэг л бүрхэг..,
Намайг ойлгох, сонсох хэн ч байхгүй, нэг л сонин бүгд намайг ад үзээд байх шиг.. Би хэнд ч хэрэггүй юм шиг.. Би яагаад төрж, яах гэж амьдраад байгаагаа ч ойлгохгүй
Бүх юм худал хуурмаг юм шиг.. Хэзээ ч хэн нэгэнд итгэж чадахгүй юм шиг тийм л сэтгэл.. Хов хоосон..





Сэтгэгдэлүүд:
хавар ч нөлөөлөх завгүй л байна даа.. би хаварт дургүй болохоор хурдан зун болоосой гээд л хүлээгээд сууж байна
tsenher shuvuu udku gaigui boloh bhoo
Гуравдугаар сарын зэвэргэн өдрүүд цонхон цаана уйтай...
Нүүр нүүрээ буруулсан байшин, балгасын дундах
Нүцгэн ганц хайлаас өнө гунигийн шивнээтэй..
Хайр дурлал, өстөн дайсан, анд нөхөд ч үгүй
Хоосон... хоосон, хашгираад ч дүүрэхгүй хорвоо...
Амьдрал намайг хүлээж байна гэж өөртөө хэлээд
Алгуурхнаар тагтнаас холдох минь ч худалаа...
...Гудманд бөртийх сүүлчийн хогыг шүүрдэн арчих...
2009,4,15 нд УБ хот
Хүний л үр юм хойно хөнгөн гунигт автлаа
Бүрхэг тэнгэр хураа юүлж дуустал
Бүтэн улирал солигдож намар навчсаар уйллаа
Уйтгартайгаар дохио өгөх хөлөг онгоцны дуун
Урд орхигдсон хайрын дурсамжийг сэдрээхэд
Үүргэвчээ үүрээд холын аянд гарахдаа
Үйрч унасан тамхиндаа харамсаад яах вэ хорвоо минь
мандахаа удахгүй зүгээр болох байхөө
итал сайхан бороо ороосой, дэлхий ертөнцийн өнгө сэргэхэд би бас сэргэх байх
фрий харин тийм байгаамаа
Амиа хорловоо...
Амиа хорлолт хийгээд амиа бодолтыг уншаа юу
bi bas teed l boddiin teed ugaasaa ymar ch nemerguim bn geed bodohoo baitsoon,,odoo teed hov hooson orgiod erguuteed yvaad l bgaa =p
халтак хэхэ гайгүй болох байлгүй дээ би бас хоосон оргиод л явжийна кк
Сэтгэгдэл үлдээх: