2009-04-18 20:37:31

Одоо чи намайг март
Онгироон байж март
Лусын дагина мэт хуур
Нуурын хунтай зүйрлэ
Нарийн гуалиг бэлхүүсээр минь
Чанга тэврэн үнс
Намирсан хар гэзгээр минь
Наадаж эрхэл..
Хэрвээ чи ингэж чадахгүй юм бол
Гунхалзсан сайхан бэлхүүс
Хотолзохоо больсон цагт
Гурваар дарсан гэзэг
Намирахаа больсон үед
Нүүрний минь түмэн үрчлээг
Ширтээд чи яах юм бэ
Нүдний минь унтарсан галыг
Асаах гээд ч яах юм бэ
Одоо л чи намайг хайрла..




Сэтгэгдэлүүд:
луза харин хаагуур яваад байгаан болоо
мандахаа тиймүү хэхэ, бүтэн 4н жил өнгөрчихжээ
агаа сайн сайн уу
нээрээ чи минь сайн уу? яагаад таг болцон бэ?
Сэтгэгдэл үлдээх: