
Өнөөдөр харсан, таалагдсан. Өмнө нь зөндөө харж байсан, таалагддаг ч байсан, гэхдээ өнөөдрийнх шиг мэдрэмж хэзээ ч төрж байгаагүй. Гэхдээ энэ дурлал биш..
Тэр өнөөдөр найз охинтойгоо байсан, гэхдээ энэ хардалт биш.. Яагаад гэвэл өмнө нь ч гэсэн тэдний хамт байхыг харж байсан.. Тэд сайхан харагдаж байсан.. Тохирсон хосууд..
Тэрнийг явахаасаа өмнө надруу нэг харвал би инээмсэглээд даллана гэж бодсон ч тэр надруу хараагүй.. Учир нь би тэрний хэн ч биш.. Би ганцаардсан..
Сэтгэл зүрх нэг л хоосон санагдсан.. Ингээд хамт явах хүн байхгүй гэж бодохоор.. Нэгэн хэмийн амьдралаар амьдрах дэндүү уйтгартай санагдсан..
Хайрлаад, харамлаад, хөтлөлцөөд, бодоод явах хүн байхгүй зүрх сэтгэл гэж хөндий хоосон байшин шиг..
Хавар болоод хүн бүр өнгө ороод дотроосоо хүртэл гэрэл гэгээ цацруулаад явж байхад би л улам гандаж хорчийх цэцэг шиг нэг л бүрсгэр..
Утгагүй.. Бүгд.. Тэр чигээрээ..




Сэтгэгдэлүүд:
Ойрдоо яагаад урьдынхаасаа илуугээр гуниглаад байна даа чи минь?
мандахаа бүүр гуниглаад болдоггүй ээ яагаад байгаан бүү мэд
бут агаа хэнтэй уралдаад байгаан хэхэ
bmr mine yaagaad 2laa iim adilhan yumbe(sanaa aldav)
дараа нь ийм боломж олдохгуй байж магад,
сайн гуниглаад, ганцаардаад авдаа...
Амьдралын утга учирыг олж харах шил л чамд алга..
харинтэр шил хэнд байгааг би мэднэ..
lifeisshort za
zorigt ter hna bn ve?
Тийм санал нэг байна..цаг хугацаа хэтэрхий хурдан..
хэлкүү
helcheech de
becky harin tmee hurdan zun boloosoi.. minii hun taij namaig haigaal yavj bga bhdoo
лили дараа дараагийн хаврууд бүгд ийм байвал яанаа
агай одоо зүгээр болчихсоон хэхэ
Дипломоо амжилттай хамгаалаарай!Амжилт!
бэхэрэ хэхэ найз нь энд бөөн ажилтай л байндөө юу байна даа чамаар минь
Сэтгэгдэл үлдээх: