За ингээд зөндөө удаж удаж арай гэж интернэттэй золгосных шууд зурагнуудаа оруулчихъя дөө..

Эхний хоноглосон газар. Шөнө ирж хоночихоод өглөө босоод харсан чинь нээх том 2 хадны дэргэд хоносон байлээ..

Эхний очих газар бол тэнд харагдаж байгаа Элсэн тасархай байлаа.. Хангай нутагт тасарч үлдсэн хэсэг элс..

Элсэн тасархай дээр тэмээ унуулдаг юм байна лээ.. Тэр цаана байгаа шар автобус бол бид нарын явж байгаа унаа..

Тэр тэмээгээ унаад яваад өглөө.. Хаачих нь вэ??

Ингээд цааш яваад Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт ирлээ.. Энд зүгээр л хоол идчихээд л цаашаа явсан юм өө..

Дараагийн өдрөө иймэрхүү маягтай хоноглоод цаашаа Найман нуур үзэхээр явсан юм.Уг нь нуурын эрэг дээр хонох төлөвлөгөөтэй байсан боловч зам асууж төөрсөөр байгаад оройтоод энд хоноглосон..

Нуурлуу явах замаа олоод ирсэн чинь энд бас нэг хүний 300 төгрөгийн тасалбар авч байна лээ..

Том том чулуу ихтэй хэцүү замаар яваад байсан чинь энэ галт уулын чулуу юм байна лээ..

Татчихсан чинь бүрсийчихжээ.. За энэ чинь Найман нуурын хамгийн том нуур болох Ширээт нуур.. Доошоо нуурлуу очих зам нь сул хайрга ихтэй учраас бид нар явган яваад автобус маань дангаараа доошоо явсан.. Явган явахад ч гэсэн хэцүүхэн л байсан.. Дээшээ гарахдаа автобусныхаа замын хайргыг холдуулж байна гэж бас багахан хэмжээний биеийн хүчний ажил хийсээн.. Олны хүч Оломгүй далай гэж..

Нуурын эрэг дээрээс..

Наад талдаа модтой .. Энд манай майхан байна..

Галын наадам хийсэн..

За ингээд бага цутгаланд байна.. 2 метр орчим өндөрөөс бууж байна лээ..

Их цутгалан буюу Орхоны хүрхрээ.. 24 метрийн өндрөөс буудаг энэ хүрхрээ нь 20 мянган жилийн өмнөх газар хөдлөлт галт уул дэлбэрэлтээс үүссэн гэнэ..

Дээрээс нь харахад нэг иймэрхүү.. Надад хамгийн их таалагдсан газар ..

"Үүртийн тохой" цохио.. Нэг эрэг нь нөгөөгөөсөө 20 гаран метр өндөр юм байна лээ../нүдэн баримжаагаар/

Төвхөн хийд нь 17-р зууны үед Өндөр гэгээн Занабазар анх барьсан гэдэг.. Өндөр хадтай уулан дээр барьсан байна лээ..

Эрчүүд гарч барилдан хийморио сэргээдэг овоо гэнэлээ..

За ингээд аппаратны баттерей дууссан учир Хархорин хүртэл зураг байхгүй.. Энэ хооронд угаасаа өөр юм үзээгүй лдээ хэхэ..

Энэ шинээр хийсэн Мөнгөн мод гэсэн..

Ингээд Эрдэнэ Зуу ..

Эрдэнэ Зуу дотор байна лээ..
За ингээд миний аялал үүгээр дууслаа.. Зурагнуудаа оруулж санаагаа амраалаа.. Сонирхогчийн аппарат байсан болохоор зарим нь чанарын шаардлага хангахгүй л байгаа байх уучлаарай..




Сэтгэгдэлүүд:
дээр нь хөдөө гадаа явахдаа 2 зайтай явж бай хүүхээ
Одгэрэл тэмээ унах гоё юм байна лээ хэхэ
Зүгээр л хүлээхээс өөрийг би эс хийв...
сайхан санаа сайхан аялахуу хэдүүлээ
ловэр гёол би бүтэн сар гэртээ байгаагүй шд энэ зун хэхэ
дон жуан шатаад дуусчихав даа
гоё байгааз
явах гэж үйлээ үзсэн хэхэ
Сэтгэгдэл үлдээх: