Хэрвээ би чулуу байсан бол..

Хэрвээ би чулуу байсан бол

Хээнцэр бүсгүйн гарыг чимэн

Хайртай залуугийн сэтгэлийг илчлэх

Хайр гуйсан хуримын бөгжний

Хараа булаам шигтгээ байх байсан биз

Хэрвээ би чулуу байсан бол

Халамжит ханийн сэтгэлийн илрэл

Хайртай нөхрийн итгэлийн бэлэг

Хүзүү чимэн энгэрт эрхлэх

Хайрын зүрхний шигтгээ байх байсан биз

Хэрвээ би чулуу байсан бол

Хайртай бүхний сэтгэлийг сэмлэн

Харуусал гашуудлын нулимсаар угаагдах

Хатуу орчлонд амьдарч байсны илрэл

Хатан булшны чулуу байх байсан биз

 

2009.10.12   БМР

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ollie | 2009-10-12 15:10:17
гоё бичжээ. би бичсэн бол харин яг эсрэгээр нь, майр хатуу, сэтгэлгүй, хүйтэн чулууны тухай бичих байсан байх :р
2. BMR | 2009-10-12 15:14:49
хэхэ баярлалаа.. тэгэж бичих гэсэн чинь дандаа нэг зүрх сэтгэлгүй юм болчих гээд л
3. Наргил | 2009-10-12 15:20:25
Хэрвээ би чулуу байсан бол

Хайртай бүхний сэтгэлийг сэмлэн

Харуусал гашуудлын нулимсаар угаагдах

Хатуу орчлонд амьдарч байсны илрэл

Хатан булшны чулуу байх байсан биз

гоё хэлжээ
4. BMR | 2009-10-12 15:21:58
баярлалаа..
5. Баяраа | 2009-10-12 15:23:46
Янзтай сайхан бичиж
6. BMR | 2009-10-12 15:26:36
хэхэ баярлалаа..
7. Н.БЭХЭРЭ | 2009-10-12 21:30:08
истой гого болжээ. Ярих юмгүй.
8. yume | 2009-10-12 21:33:18
yooy laitai ain unen tas boljee
9. Оогий | 2009-10-12 21:34:21
таалагдлаа хэхэ

би чулуу байсан бол...
10. Н.БЭХЭРЭ | 2009-10-12 21:37:39
Оогий ямар чулуу байх бол???
Би ч эрдэнийн чулуу л байх байсан даа нтр гээд онгирноо чулуу биш л юм чинь ккк
11. Rush | 2009-10-12 21:37:49
hooh ene manai Bmr chin iim goy bichdeg bsiimuu... anh udaa blogoor ni orlooshdee...
12. BMR | 2009-10-12 21:38:18
бэхэрэ хэхэ баярлалаа

юумэ өө баярлалаа

оогий чи чулуу байсан бол..
13. LuZa | 2009-10-12 21:41:21
Яасан гоёын бэ...
14. BMR | 2009-10-12 21:41:59
бэхэрэ боломж олдож байгаа дээр сайн онгирку юу над шиг кк

раш хэхэ хүн ичээгээл ..
15. BMR | 2009-10-12 21:42:28
луза хэхэ баярлалаа
16. Н.БЭХЭРЭ | 2009-10-12 21:43:44
Наад Раш гээд байгаа нөхрийг чинь Ундаак гэдийн ккк
17. BMR | 2009-10-12 21:46:09
харин чамайг Ундаак гээд байхаар нь гайхаад байсын яах аргагүй Раш л гэж байна даа гээл гэхгүй юу хэхэ
18. JIooBдон | 2009-10-12 21:54:38
ааан ийм учир жанцантай байсымуу
19. JIooBдон | 2009-10-12 21:55:53
БЭМЭР хаха
20. BMR | 2009-10-12 21:58:46
хэхэ харин тийн
тэгсэн чинь чи муу усруу шиднэ нтр гээд байгаан
юундаа нэр оролдоод байгаан
21. buyanaa | 2009-10-13 02:00:35
yamar goe shuleg vee, yostoi goe bichsen bna
22. BMR | 2009-10-13 13:35:54
баярлалаа
23. Lunaz | 2009-10-13 13:48:42
Хэрвээ би чулуу болох байсан бол
Хэнд ч үл анзаарагдам өнгө муутай
Хээ нь хэзээ ч арилахгүй тийм гүнзгий
Хээр хөсөр хэвтэх нэгэн байх байсан

24. BMR | 2009-10-13 13:52:35
хэхэ би мөрөөджийсийн угаасаа чулуу биш юм чинь гээл кк
25. myadag (зочин) | 2009-10-13 16:51:54
owoo saijirsan bn gexdee minii zasaj ogsniig guitsed oruulagvi bn hehehehe. uneheer goy boljee. daanch uhchluu hehe
26. BMR | 2009-10-13 16:56:50
кк албаар эсэргүү царайлж байхгүй юу хэхэ
27. Hoyr_hun | 2009-10-13 20:13:30
Хэрвээ чи чулуу байсан бол
Хэзээ ч ийм шүлэг бичихгүй байсан.
28. BMR | 2009-10-13 20:16:31
тэр чинь л харин үнэн үг байна даа
29. BBO (зочин) | 2009-10-13 20:33:09
Хэрвээ би чулуу байсан бол
Халх голын дайн суманд оногдож
Хат биеэс тасарч үсэрсэн
Хаа ч юм хэнд ч үл харагдах Хан биедээн түүх агуулсан Хариугүй нэг Бор чулуу байх байсан......
30. BMR | 2009-10-13 21:11:21
тийм байх байсан байхөө

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.