Хүүхдийн эрх зөрчигдсөөр байх уу?

Эмзэглэх, санаа зовох зүйл бүхэнд сэтгэлээ чилээгээд байвал хүмүүн бидний эмзэг мэдрэмтгий уураг тархи, зүрх минь тэр их ачааллыг даахгүй биз дээ. Хорвоод амьдрах үнэхээр сайхан боловч хажууд минь санаа зовох, айж эмээх, эмзэглэн гуниглах зүйлс мөн ч их байх юм даа. Тэр бүгдэд санаагаа чилээхгүй нүдэн балай, чихэн дүлий амьдрахыг хичнээн их хүснэ вэ?

Гэвч анзаарахгүй, эмзэглэхгүйгээр хажуугаараа өнгөрөөж болошгүй нэг асуудал байнаа. Энэ нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрхийн зөрчилийн тухайдах асуудал юм. Бидний эргэн тойронд маань хичнээн олон хүүхдүүд хүчирхийлэл, гуйланчлал, үл тоомсорлол, ялгаварлан гадуурхалтын дор амьдарч хичнээн хүүхэд өнөөдрийн хоолоо олж идэхийн тулд тэвчишгүй хүнд хэмээн дэлхий нийтээр хориглосон хөдөлмөрийг байх л ёстой зүйл мэт санан зүтгэж байна вэ? Ил харагдаж байгаа нэгнийг нь бараг л тээршаан, тэднийг тойрч зугтах нь халаг амьдарч байгаа бол бидний мэдэхгүй хичнээн хүүхдүүд гэртээ, цэцэрлэг, сургууль дээрээ, хашаандаа, хөдөө хээр эрхээ зөрчигдөж байгааг ч мэдэхгүй явж байгаа бол. Үнэхээр сэтгэл өвдөхгүй байхын арга алга даа.

Монголчууд бид хүүхдийг багаас нь томоотой, дуулгавартай болгож хүмүүжүүлэх ихээхэн "өвөрмөц" аргатай хүмүүс. Тэр нь алганы амт, таван салаа боов, суран тэлээ, чөдөр ногт хүртэл болоод явчихдаг нь үнэн харамсалтай.

Хүчирхийллээс хүчирхийлэл л төрдөг. Яагаад бид хүүхэддээ үлгэрлэн дууриахуйц сайн эцэг, эх байж тэд маань биднээр бахархан тэр бахархал дээрээ тулгуурлан хүнлэг, энэрэнгүй иргэн болон төлөвшиж болохгүй юм бэ?

Бидний хүүхдүүд гадаадын зарим орны хүүхдүүд шиг хармааны мөнгө өгөөгүйн төлөө ээж аавыгаа шүүхэд дуудаагүй. Гар хүрэн шийтгэснийх нь төлөө цагдаад хэлэхгүй. Сургуулийн багшийнхаа буруу үйлдлийг ээж аавдаа ч хэлдэггүй. Өөрийн эрхээ ч тэр болгон сайн мэддэггүй болохоор л бид тэднийг "дээрэлхээд, үл тоомсорлоод" байна уу даа. 

НҮБ-аас 2003-2006 онд хийсэн Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай судалгаагаар энэ асуудал зөвхөн Монголд ч биш дэлхийн маш олон оронд бодитоор, бүүр бат бөх тогтнож байгааг илрүүлсэн байна. Тиймээс ч энэ асуудалд анхаарлаа хандуулах, тэдний дуу хоолойг сонсох, төр засгийн зүгээс дорвитой шийдвэр гаргуулах, тэдэнд хүүхдүүдийн үнэн бодит хүсэл, эрмэлзлэлийг хүргэхийн тулд "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхийн өдөр"-ийг 2006 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 19-нд НҮБ-ийн гишүүн бүх орнуудын хүрээнд зохион байгуулдаг болжээ.

Тэгэхдээ энэ өдрийг "тэмдгэлэн өнгөрүүлж" болохгүй өдөр юм шүү. Энэ өдрийг жинхэнэ үйл ажиллагаа, үсрэлт, шийдлийн өдөр болгон "хэрэгжүүлэх" ёстой юм.

Монгол улсад маань хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг олон төрийн болон төрийн бус байгууллагууд байгаа боловч тэдний дундаас 2006 оноос эхлэн "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дэлхийн өдөр"-ийг манлайлан зохион байгуулж байгаа Их Британы Хүүхдийг ивээх сангийнханд бид бүхэн баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.

Энэ жилийн хувьд энэхүү өдрийг угтан "Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе" хэмээн нийт эцэг, эхчүүд бидэнд уриалж байгаа юм байна. 

Энэхүү нийгмийн чанартай сурталчилгаа ч бидэнд ихээхэн зүйлийг өгүүлж байгааг та бүхэн анзаарсан байх. Хэрэв та энэ сурталчилгааны нэгээхэн хэсэгт "өөрийгөө" олж харсан бол бас нэг удаа тунгаан бодоорой. Бид бол "ирээдүйн эзэд" хэмээх хүүхдүүдийн нүдэн дээр амьдарч байгаа бахархан, дууриах хүмүүс нь шүү дээ. Тэднийг ямар хүн болоосой гэж бодож байна. Яг тийм л хүний амьдралаар та өөрөө амьдраарай.

Хаана амьдарч байгаагаасаа үл хамааран дэлхийн хүүхэд бүр аз жаргалтай байг

 

Хэрэв та бүхэн энэхүү өдрийн үзэл санааг дэмжиж байгаа бол, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаа бол миний энэхүү бичлэгийг өөрийнхөө БЛОГ дээр тавиарай. Өөрийнхөөрөө ч үзэл бодлоо илэрхийлж бас болно шүү.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хийж чадах хамгийн том үйлс минь энэ буюу?

 

http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=276511 

дэмжээд блог дээрээ тавьчихлаа

Сэтгэгдэлүүд:

1. Өвлийн өвөө anjigai | 2009-10-15 22:53:22
Гялайлаа. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдлаа байсанд тань.
2. BMR | 2009-10-16 12:12:18
таньд харин баярлалаа..
3. BMR | 2009-10-16 12:12:50
таньд харин баярлалаа..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.